Олон удаагийн визтэй иргэд хязгаарлалтын хугацаанд Солонгост зорчих боломжгүй

оруулсан Алсын Хараа

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 4 сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна. Энэхүү хязгаарлалтанд БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз), урт хугацааны (оюутан, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) визтэй иргэд, мөн хүчин төгөлдөр визээр БНСУ-ын нутаг дэвсгэрт очсон иргэд хамаарахгүй юм.

Хязгаарлалтын хугацаанд БНСУ-д албан ажил, хөрөнгө оруулалт, технологи нэвтрүүлэх, ар гэрийн гачигдал, хүмүүнлэгийн шалтгаанаар зайлшгүй зорчих гадаадын иргэн БНСУ-ын ЭСЯ-нд дахин шинээр виз мэдүүлэх боломжтой бөгөөд виз мэдүүлэгч нь шинэ коронавирусын халдваргүй тухай эмнэлгийн магадлагааг (сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн байх) визийн мэдүүлэгт хавсарган өгөх шаардлагатай.

БНСУ-ын 1-5 жилийн хугацаатай олон удаагийн визтэй иргэдийн хувьд хязгаарлалтын хугацаанд Солонгост зорчих боломжгүй гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих