УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /01.14/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигчээр томилгооны сонсгол зохион байгуулж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус хорооны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлсэн юм байна.  Тэрээр 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгссөн.

  • 2007-2009 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын мэргэжилтэн,
  • 2009-2011 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын хянан шалгагч,
  • 2011-2013 онд СЗХ-ны ахлах хянан шалгагч,
  • 2013-2014 онд СЗХ-ны Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга,
  • 2014-2015 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга,
  • 2015-2016 онд СЗХ-ны Хяналт шалгалтын газрын орлогоч дарга,
  • 2016 оны наймдугаар сараас одоог хүртэл СЗХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байжээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: -Таныг УИХ-ын дарга оруулж ирж байгаа. УИХ-ын даргатай ямар холбоотой вэ. Таних уу, хэзээ танилцсан бэ. Монголд ил болдоггүй нууц гэж байдаггүй, анхнаасаа үнэнээ хэлээд явах хэрэгтэй. Мерит зарчим яриад байгаа мөртлөө нэг дарга нь хүн оруулж ирээд олонхи намын бүлэг нь намын бодлогоо барина гээд явдаг.

СЗХ-ны даргад нэр дэвшигч Т.Жамбаажамц: -Холбоотой гэдгийг нь танил тал найз нөхдийн холбоотой юу гэж асуугаад байх шиг байна. УИХ-ын дарга СЗХ-ны даргыг нэр дэвшүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд миний нэрийг дэвшүүлсэн гэж ойлгосон. УИХ-ын даргатай ямар ч холбоогүй, танил  биш. Өнөөдрийг хүртэл УИХ-ын даргатай уулзаж үзээгүй байгаа. УИХ-ын дарга нэр дэвших бололцоотой улсуудын судалгааг хийж байгаад намайг нэр дэвшүүлсэн юм байна гэж ойлгосон гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих