Солонгост очсон монгол иргэдээс коронавирусын халдвар илрээгүй

оруулсан Алсын Хараа

Энэ сарын 8-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай нислэгээр БНСУ-д очсон манай улсын 5 иргэнээс коронавирусын халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тарсаныг ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.09/ няцаалаа.

Манай улс дотооддоо коронавирусын халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдвартай 12 хүн одоо ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Худал мэдээлэл тарааж иргэдийг айдаст автуулах нь дархлаа сулруулах уршигтайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулав.

Сэтгэгдэл бичих