Калифорнийн түүхэн дэх хамгийн сүйтгэлт түймэр дэгдэж байна

оруулсан Алсын Хараа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелест дэгдсэн ойн түймрийг Калифорнийн түүхэн дэх хамгийн их сүйтгэл дагуулсан гамшиг гэж тодорхойлоод, байгалийн гамшигт үзэгдлийн уршгийг арилгахын тулд нэмэлт хөрөнгө гаргахаа амлажээ.

Ж.Байден Цагаан ордонд болсон өндөр албан тушаалтнуудын ээлжит бус хурлын үеэр “энэ бол Калифорнийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан, сүйтгэлт гал түймэр” гэж хэлсэн байна.

Тэрбээр мөн Лос-Анжелест дэгдэж буй түймрийг унтраахад Конгрессоос тусламж хүснэ гэдгээ хэлээд, хууль тогтоогчид нөхцөл байдлыг зохицуулахад илүү их туслалцаа үзүүлэх ёстой гэж нэмж хэлжээ. Тэрбээр нөхцөл байдалтай танилцахын тулд Ром, Ватиканд хийх айлчлалаа цуцалжээ. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын хувьд, даатгалын олон компани байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн олонход хамаарах шийдвэрээ цуцалсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр мөн Сингапур, Бахрейн, Германд хийх айлчлалаа цуцалсан тухай Цагаан ордон мэдэгджээ.

сонин mn

Үүнээс гадна, Холливүүдийн кино ертөнцийн төвийн зарим хэсэгт түймрийн аюул заналхийлж байна. Байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон эсвэл гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн дунд энтертайнмент салбарын алдартнууд болох Пэрис Хилтон, Билли Кристал, Кэри Элвес, Рики Лейк, Дайан Уоррен нар байна. Тус бүсэд асаж буй таван томоохон түймрийн улмаас 1900 орчим байшин барилга шатан сүйдэж, 130 мянга гаруй хүнд нүүх зөвлөмж хүргүүлсэн байна. Калифорнийн захирагч Гэвин Ньюсом X сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ, муж улсын удирдлага түймэртэй тэмцэхийн тулд орон нутаг, муж улс, холбооны нөөцүүдийг эрчимтэй ашиглаж байна гэлээ. Түүний хэлснээр, Лос-Анжелест 7500 гаруй гал сөнөөгч, 1162 гал унтраах машин ажиллаж байна. Мөн агаараас дэмжлэг үзүүлэхийн тулд ус цацдаг 31 нисдэг тэргийг гал унтраахад дайчилжээ.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих