Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ сарын 30-наас эхлэн цахимаар олгоно

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ. Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээх юм.

Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоотой энэхүү системийг боловсруулан гаргаж буй. Энэ хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс иргэдээс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Тиймээс арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих