Чингэлтэй дүүргийн 30 цэгт 100 гаруй камер суурилуулав

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 цэгт 125 ширхэг камерыг байршуулж, Телехяналтын камерын нэгдсэн төвд холболоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны дээрх камеруудыг суурилуулж дууссан. Ирэх онд 18, 23 дугаар хороог камержуулснаар дүүргийн 24 хороо бүгд хяналтын камертай болно. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Телехяналтын нэгдсэн камерын төвтэй холбогдон дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг хянаж, гэмт хэрэг зөрчлийн урьдчилан сэргийлэх, илрүүлэх нь нэмэгдэх юм” гэлээ.

Тус дүүрэгт 2022 оноос "Ногоон бүс" төслийг хэрэгжүүлэн, манай улсын телехяналтын тоног төхөөрөмжийн (MNS6423:2019) стандартыг хангасан 4 мегапиксел үзүүлэлттэй 145 ширхэг камерыг анх 61 цэгт байршуулснаас хойш өнөөг хүртэл 2539 камерыг 21 хороонд байршуулсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих