УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: "Ажиллах хүчтэй холбоотой олон талын асуудал байгаа нь үнэн. Гэхдээ айсан хүнд аргаль хөдлөнө гэгчээр асуудлаас нь холдуулаад Хятад цустай, Хятадын дарангуйлал ирэх гэж гүтгэлэг тарааж, олон нийтийг турхирч, ийм байдал үүсгэж байгаа нь байж боломжгүй. Цахилгаан станц баривал Чайна таун бий болчихно гэж дайрсаар байгаад бид эрчим хүчний төслүүдээ зогсоож байсан.
Маш олон төслүүдийг харийн дарангуйлал орж ирэх гэж байна гэж айдаст автуулж байгаад зогсоодог жишиг байсаар байна. Монголын хөгжлийг гацаасан хүмүүс УИХ-ын гишүүн хийгээд байсаар л байгаа.
Монгол улс хөгжих гэсэн оролдлого болгоныг ингэж зогсоодог байдлыг бид өнөөдөр харж байна. Намайг хүүхэд байхад л ийм байсан, одоо ч хэвээрээ. Бид нар попролоор улсаа удирдуулаад байж болохгүй. Монгол Улс хөгжих ёстой, том төслүүд ч явах ёстой" гэв.