"Гашуун сухайт-Ганц мод" хил холболтын төмөр замын төслийг парламент хэлэлцэнэ

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

МАН-ын бүлгийн  ээлжит хуралдаан өчигдөр /11.18/15.00 цагаас эхэлжээ.  МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, "Гашуун сухайт-Ганц мод" хил холболтын төмөр замын төслийн явцын талаар танилцуулга, мэдээлэл өгсөн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  БНХАУ-д айлчлах үеэрээ уг асуудлыг аль болох богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх тохиролцоонд хүрсэн юм.

Монгол Улсын зүгээс БНХАУ-ын талтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэх, хил дамнасан төмөр замын холболтыг хийх, улмаар нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.

Иймд УИХ дахь МАН-ын бүлгээс уг асуудлыг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын хэмжээнд холбогдох байгууллагуудтай хэлэлцээр хийж УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих