Чингис хотод “Талын түмэн адуу” фестиваль болно

оруулсан Алсын Хараа

Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн адуу” фестивалийг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Go Mongolia нэгдсэн брэндинг дор зохион байгуулагдах фестиваль нь өвлийн аялал жуулчлалыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, соёл, ахуйг сурталчлан таниулах ач холбогдолтой. Энэ фестивалийн хүрээнд шургуу тэмцээн, эмнэг булгиа, хүүхдийн морьт парад, морины дуу дуулаачдын тэмцээн, богино зайн морьтны уралдаан, тайга нохойн үзүүлбэр, сайхан хос морьтоныг шалгаруулах аж.

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд Хэнтий аймгийн Чингис хотод эхлэх бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ

Сэтгэгдэл бичих