АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп хэдийгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх болоогүй ч зарим томилгоогоо зарлаж эхлээд байгаа. Тэрээр Америкийн армийн ахмад дайчин, "Fox News" сувгийн хөтлөгч, сэтгүүлч Пит Хэгсетыг АНУ-ын Батлан хамгаалахын сайдар томилно гэж зарлав.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп энэ тухай: "Пит Хэгсет зарчимч, эрс хатуу ухаалаг нэгэн. Пит Пентагоныг удирдаж байгаа үед манай арми дахин агуу болж, Америк хэзээ ч ухрахгүй" гэсэн байна.
Мөн Тагнуулын төв газрын даргад Техас муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүн асан Жон Рэтклиффийг, Арканзас муж улсын захирагч асан, БНН-ын хамгийн консерватив үзэлтнүүдийн нэг Майк Хакабийг Израилд суух АНУ-ын Элчин сайдаар, Ойрх Дорнод дахь тусгай төлөөлөгчөөр Флоридагийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч Стивен Виткоффыг тус тус томилох аж. Мөн Илон Маск шинээр байгуулагдах “Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах яам”-ыг удирдана.
С.Сарнай