НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй зочид өнөөдөр Чингис хаан Үндэсний музейг үзэж сонирхов.
Зочныг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун угтан авч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэнд нь баяр хүргэсэн юм. Ингээд Их Монгол Улс, Монголын эзэнт улс ба Хан улсуудын танхимаар оруулж, тайлбар хийлээ. Тус музейд хоёр дахь удаагаа зочилж буй Бан Ги Мүн нь музейн хүндэт дэвтэрт талархалын үгээ үлдээв.