"ДБЭХС" ТӨХК хязгаарлалтын горимд шилжив

оруулсан Алсын Хараа

"Дорнод бүсийн эрчим хүчний систем" буюу "ДБЭХС" ТӨХК нэг хоногийн нүүрсний нөөцтэй ажиллаж байгаа учраас хязгаарлалтын горимд шилжлээ.

Тодруулбал, станцыг МАК, "Найнги" ХХК нүүрсээр хангадаг. "Найнги" ХХК нэг тонн нүүрсээ 16 мянган төгрөгөөр нийлүүлдэг бол "МАК" компани 34 мянган төгрөгийн үнийн санал ирүүлжээ. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороонд дээрх асуудлыг уламжлан шийдэх тал дээр хугацаа алдсан учраас өнгөрсөн тав дахь өдөр "МАК" компанитай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан байна.

Гэхдээ МАК компанийн нүүрсний машины даац хэтэрсэн тул сөрөг урсгалын машинтай мөргөлдөж, осол аваар гарахаас сэргийлж, Замын цагдаагаас машинуудыг явуулахыг хориглосон гэв. Тиймээс гэрээний биелэлтээ хангаж чадахгүйд хүрч, "ДБЭХС" ТӨХК нэг хоногийн нүүрсний нөөцтэй ажиллаж байгаа юм. Ном журмаараа бол өвлийн цагт станц нэг сарын нүүрсний нөөцтэй ажилладаг.

Сэтгэгдэл бичих