Коронавирусын халдвар тархаж байгаатай холбоотойгоор дэлхийн хамгийн том цахим худалдаа эрхлэгч “Amazon” компани агуулахынхаа ажилд зориулж 100 мянган ажилтан хөлслөх төлөвтэй байна.
Коронавирусын цар тахлын нөхцөлд дэлгүүрүүдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хөл хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалтын улмаас захиалгын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор компани агуулахын ажилтнуудынхаа тоог огцом нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Дэлхийн хамгийн баян эрхэм Жефф Безосын компани үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг биелүүлэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахаар болоод байна.
Түүнчлэн компани “Amazon Shipping” үйлчилгээгээ түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Энэ үйлчилгээ нь бусад компанийн ачаа тээврийг захиалагчдад хүргэдэг үйлчилгээ аж.
НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/