Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн хоёрдугаар сайд Тан Сий Лэнтэй өчигдөр /2024.10.23/ албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтаар тогтвортой аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон бөгөөд хоёр орны хооронд үйлдэж эхлэх шууд нислэг нь хоёр орны иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал түлхэц болох талаар дурдсан юм. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас тодруулахад "Хоёр орны хооронд үйлдэгдэх шууд нислэг ирэх оноос эхлэхээр төлөвлөж байна. Одоогоор бичиг, баримт боловсруулах шатан дээрээ явж байгаа" гэв.
Түүнчлэн уулзалтаар Сингапур улсын нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх туршлагыг судалж, хамтран ажиллаж, спортын үйл ажиллагааг харилцан дэмжихээр тохиролцон байна.