Ихэнх нутгаар ирэх өдрүүдэд дулаарна

оруулсан Алсын Хараа

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1…-4 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна. Мөн ихэнх нутгаар ирэх өдрүүдэд /23, 24/дулаарах аж .

Сэтгэгдэл бичих