Экспортын 96.2 хувийг үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улс 2024 оны эхний 9 сард нийт 154 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Тухайлбал:

  • экспорт 11.8 тэрбум ам. доллар,
  • импорт 8.6 тэрбум ам.доллар,

Бараа эргэлт 2023 оны мөн үеийнхээс 2.3 тэрбум ам. доллар болж экспорт 482.7 /4.3 хувь/ сая ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллароор өсжээ.

Экспорт 2024 оны эхний 9 сард 2023 оны мөн үеийнхээс 482.7 сая ам.доллароор өсөхөд:

  • зэсийн баяжмал 264.6 сая ам.доллар,
  • нүүрс 218.0 сая ам.доллар,
  • төмрийн хүдэр, баяжмал 123.1 сая ам.доллароор нөлөөлжээ.

Харин цайрын хүдэр, баяжмал 59.8 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.9 сая ам.доллароор буурсан байх юм.

Импорт 2023 оны мөн үеийнхээс 1.9 тэрбум ам.доллароор өсөхөд:

  • суудлын автомашин 304.4 сая ам.доллар,
  • ачааны автомашин 259.7 сая ам.доллар,
  • дизелийн түлш 187.0 сая ам.доллар,
  • бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 122.7 сая ам.доллар,
  • цахилгаан шуудан утасны холбооны аппарат 67.5 сая ам.доллар,
  • автобензин 62.9 сая ам.доллароор нөлөөлсөн гэнэ.

 Алтны үнэ 2023 оны мөн үеийнхээс унц тутамд:

  • 355.2 ам.доллар,
  • зэсийн баяжмалын үнэ тонн тутамд

160.8 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд:

  •  6.2 ам.доллароор өсжээ.Харин нүүрсний үнэ тонн тутамд:
  • 23. 9 ам.доллароор буурсан байна.

БНХАУ-д экспортолсон барааны хувьд:

  • 62.4 хувийг нүүрс,
  • 21.0 хувийг зэсийн баяжмал,

 Швейцар улсад экспортолсон барааны хувьд:

  • 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна.

БНХАУ руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 оны эхний 9 сарын байдлаар 61.6 хувь болж, 2023 оны мөн үеийнхээс 0.2 нэгж хувиар буурсан.

Экспортын 45.6 хувь Гашуунсухайт, 19.5 хувь Замын-Үүд, 13.4 хувь Шивээхүрэн боомтоор хийгдсэн нь нийт экспортын 78.5 хувийг эзэлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт 96.2 хувийг эзэлжээ.

Харин импортын 72.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн байна.

Энэ оны эхний 9 сард ОХУ-аас импортолсон барааны 70.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 78 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны11.6 хувийг ачааны автомашин байсан байна.

БНХАУ-аас хийсэн нийт импортод машин, тоног төхөөрөмжийн импортын эзлэх хувь 27.8 хувь болж, 2023 оны мөн үеийнхээс 1.2 нэгж хувиар буурчээ. Импортын 51.7 хувийг Замын-Үүд, 21.6 хувийг Сүхбаатар боомтоор хийсэн нь 73.2 хувьтай гарчээ.

Экспорт: Улсын материаллаг нөөцийг хорогдуулан, эдийн засгийн нутаг дэвсгэрээс хилийн чанадад гаргаж байгаа барааг тооцно. Нийт экспортод дотоодын барааны шууд экспорт, гадаадын барааны реэкспорт багтана

Импорт: Улсын материаллаг нөөцийг нэмэгдүүлэн, хилийн чанадаас эдийн засгийн нутаг дэвсгэрт оруулж байгаа барааг тооцно. Нийт импортод гадаадын барааны шууд импорт, дотоодын барааны реимпорт багтана гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбар хийсэн байна.

Сэтгэгдэл бичих