ЭНЭТХЭГ УЛС КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ЭМ,ТҮҮНИЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ УЛС ОРНУУД РУУ ЭКСПОРТЛОХООР БОЛЖЭЭ

оруулсан Алсын Хараа

Энэтхэг улс COVID-19” халдварыг эмчлэхэд зөвлөж буй гол эмнүүдийн нэг болох гидроксихлорохин болон түүнийг үйлдвэрлэдэхэд шаардлагатай түүхий эдийг улс орнууд руу экспортлохоор болжээ. 

Гидроксихлорохины хувьд хумхаа өвчний эсрэг хэрэглэгддэг түгээмэл эмнүүдийн нэг бөгөөд үүнээс гадна дархлалыг дарангуйлагч өвчлөлүүдийн эсрэг үр дүнтэйд тооцогддог.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гидроксихлорохин эмийг коронавирусын эсрэг хамгийн үр дүнтэй хэмээн онцолсон ч үнэхээр үр дүнтэй эсэх судалгааны материал дутмаг байгаа аж.

Энэтхэг улсад өнгөрөгч хоёр дахь өдрийн байдлаар улс даяар халдварын 3,981 тохолбол бүртгэгдэж, 114 хүн нас барж,халдвар эрчимчиж буйтай холбогдуулан тус эмийн экспортод хориг тавиад байсан юм.

Харин хоригийг цуцлахгүй бол Трампын зүгээс хариу арга хэмжээ авахаа анхааруулсны эцэст хоригийг цуцлахаар болжээ.

Энэтхэг улсын хувьд гидроксихлорохин эм болон түүхий эдийн хамгийн том үйлдвэрлэгч улс юм.

Эх сурвалж:Cnn

Сэтгэгдэл бичих