Монгол Улс энэ онд 78.1 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан байдаг.
Тэгвэл эхний есөн сарын байдлаар 6.6 тэрбум ам.долларын 59.1 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 26.3 хувиар өсчээ. Тайлант хугацаанд хийсэн нийт экспортын 56.5 хувийг чулуун нүүрс бүрдүүлж байгаа юм. Зөвхөн есдүгээр сард 5.4 сая тонн нүүрсийг 527.1 сая ам.доллароор экспортолжээ. Монгол Улс энэ онд 78.1 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас эхний есөн сарын байдлаар 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Цаашид нүүрсний экспортын зорилтыг хангахын тулд төмөр замын боомтуудын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтыг хийснээр нүүрсний экспортын хүчин чадлыг жилдээ 30-50 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр оны эцэст экспортын нийт дүн 16.7 тэрбум ам.доллар хүрэх тооцоог Сангийн яам гаргажээ.