Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор сольж байгаа. Одоогоор 1.5 км шугамыг шинэчилсэн бол 11 дүгээр сарын 15-нд бүрэн дуусгаж, шугамыг ашиглалтад оруулна.
“Нутгийн буян групп”-ийн барилгын төсөл хэрэгжиж буй талбайгаар цэвэр усны шугамыг дамжуулан татахаар боллоо. Мөн Яармаг орчимд трасс чөлөөлөх хэд хэдэн байршил байгаа бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжтэй тохиролцоонд хүрэх эсвэл трассыг албадан чөлөөлүүлнэ.
Үндсэн цэвэр усны шугамын ажил дууссаны дараа Яармаг орчмын ялангуяа “Шинэ Яармаг” хорооллыг барьсан барилгын компаниуд үндсэн шугамаас салаалсан шугамуудынхаа эрүүл ахуйн нөхцөлд анхаарах хэрэгтэй”-г хотын дарга онцолжээ.