Нийслэлийн Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын бүтээн байгуулалтыг 2025 онд эхлүүлнэ. Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний үргэлжлэл хэсэг болох дээрх гудамж замын зураг төслийг гарган, урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулжээ.
Эрчим хүчний гудамжийг дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ шалгарч ажлаа эхлүүлээд байгаа. Энэ замыг өргөтгөхөд 59 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Замын хөгжлийн газар, гүйцэтгэгч аж ахуйн нэгж хамтран одоогоор 16 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Газар чөлөөлж дууссаны дараа эхний ээлжид Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх гүүрний гурван замын уулзвараас “Хөсөг трейд” ХК хүртэлх авто замыг дөрвөн эгнээ болгохоор төлөвлөж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.