УХАНЬ ХОТЫН КАРАНТИН ЦУЦЛАГДЛАА

оруулсан Алсын Хараа

Уханьд коронавирусын цар тахлыг тогтоон барихын тулд тогтоосон хөл хориог 76 хоногийн дараа цуцалснаар халдварын голомтонд амьдарч байсан иргэд хотоо орхин явж эхэлжээ.

Хил нээгдмэгц нийт 55 мянган оршин суугчид Уханиас явахаар галт тэрэгний билет бичүүлсэн байна.

Эхний галт тэрэг орон нутгийн цагаар үүрийн 04:50 минутад Уханиас хөдөлжээ.

Халдварын оргил үетэй харьцуулахад Хятад улс даяар шинэ тохиолдлын тоо маш бага хэмжээнд очсон боловч шинж тэмдэггүй боловч халдвар авсан иргэдийн тоо сүүлийн 24 цагийн хугацаанд гэхэд 137 бүртгэгджээ. Мөн дотоодоос бус гаднаас импортлогдон орж ирж буй тохиолдлын тоо хурдтай нэмэгдэж байгаа нь тус улсад халдварын хоёр дахь давалгаа бий болгоход хүргэж болзошгүй гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

Ийнхүү өвчний хоёр дахь давалгаанд бэлтгэлээ хангах зуур,эдийн засгаа буцаан идэвхижүүлэх арга хэмжээ авч эхэлсний дүн юм. Эрх баригчдын зүгээс зөвхөн ногоон эрүүл мэндийн хуудастай буюу эрүүл хүмүүсийг хотоос явахыг зөвшөөр байгаа гэжээ.

Өөр мужаас тус хотод ирж ажиллаж,улмаар хөл хорионд орсон Лиу Шиамин “Эцэст нь ингэж гэртээ харьж байгааадаа баяртай байна” гэжээ. Харин зарим иргэдийн хувьд халдвар дахин дэгдэх,коронавирусын халдвар авах айдастай байгаа аж.

Эх сурвалж:Reuters

 

Сэтгэгдэл бичих