Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгох шийдвэр гаргав

оруулсан Алсын Хараа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ГБХНХЯ/, МҮЭХ, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргалаа.

Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгаа юм. Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргажээ. Цаашид бүтээмж дагаж цалин нэмэгддэг байх тогтолцоо руу шилжихийг ГБХНХЯ мэдээлэв.

Сэтгэгдэл бичих