Сөүлээс ирэх тусгай нислэг Улаанбаатарт 17:00 цагт газардана

оруулсан Алсын Хараа

БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрлөө. Тус агаарын хөлөг 261 зорчигчтойгоос нярай хүүхэд 3, ХМХА 2, ХӨСҮТ 2 эмч мэргэжилтэн, 12,4 тн ачаа тээвэрлэж байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай тусгай нислэгийг Улаанбаатарт 17:00 цагт газардахаар төлөвлөгдсөн. БНСУ-аас ирэх зорчигчдыг Автобус 5 ХХК, Тээвэр ачлал ХХК зэрэг компаниудын нийт 8 автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байна.

Сэтгэгдэл бичих