Өнгөрсөн шөнө Ховд, Архангай, Булганы нутаг, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цас орж, эрс сэрүүссэн бол өнөөдөр буюу баасан гарагт Баянхонгор, Архангайн нутгаар, 5-нд Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь аймгийн нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг Ус, цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Харин шаардлагатай тохиолдолд орон нутгийн замын хөдөлгөөнийг хаах магадлалтай учраас жолооч нар болон хол замд гарах хүмүүс хувийн бэлтгэлээ сайтар хангахыг Онцгой комиссоос сэрэмжлүүлж байгаа юм.
Маргааш говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, цас орно. Салхи 5-нд говь, талын нутгаар, 8-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эдгээр өдөр ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 8-13, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 6-11, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байх аж.
Тэгвэл 7-ноос баруун аймгуудын нутгаар бага зэрэг дулаарна.