Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

оруулсан Алсын Хараа

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1,  Жаран зургадугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх заалт, Далдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өмнө нь хийхээр товлосон боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан юм. Уг хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр  хийнэ.

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц

Сэтгэгдэл бичих