Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг боллоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 (11.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнд уул уурхайн олборлолт 2 (14.8 хувь) их наяд, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 90 (7.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрлийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (14.8 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 2 (37.6 хувь) их наяд, бусад ашигт малтмалын олборлолт 51.6 (30.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.