Нийслэлийн таван байршилд энэ долоо хоногт 5.3 км авто зам засна

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар хотын таван байршилд энэ долоо хоногт нийт 5.3 км авто замыг засна. Тодруулбал, Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг хааж засаж байгаа бөгөөд энэ сарын 21-ний 6:00 цагт нээнэ.

Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх замыг нөгөөдөр 23:00 цагаас 23-ны өдрийн 6:00 хүртэл хааж шинэчилнэ.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг нөгөөдөр 22:00 цагаас 23-ны 6:00 цаг хүртэл хааж, засах юм.

"Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг энэ сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 6:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх замыг энэ сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 6:00 хүртэл хааж, шинэчлэх аж.

Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажил гүйцэтгэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Сэтгэгдэл бичих