Хоёр орны хооронд байгуулсан гэрээ конвенцын дагуу манай улсад Катар улсын иргэд ирж шонхор шувуу барих үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Гэвч сүүлийн үед хууль ёсныф дагуу явагдаж буй энэхүү үйл ажиллагаанд зарим иргэн, иргэний нийгмийнхэн санаатайгаар саад учруулж, Катар улсын иргэдийн отог руу дайрч, айлган сүрдүүлдэг ноцтой асуудал гарах боллоо. Өчигдөр буюу есдүгээр сарын 16-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Катар иргэдийн отог руу нэр бүхий иргэд дайрч, тэднийг айлган сүрдүүлсэн, заримыг нь гэмтээсэн хэрэг гарсан бол өнөөдөр буюу есдүгээр сарын 17-нд Төв аймгийн Сэргэлэн суманд буюу Хөшигийн хөндий орчимд байрлах Катар улсын иргэдийн отог руу нэр бүхий хүмүүс дайрч, зодож танхайрсан хэрэг гарчээ.
Тэдний дунд лайвчин гэх Солонгоо , Эрдэнэ, Отгонтуяа Цэндсүрэн, “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий гишүүд байжээ. Тэд Катар иргэдийг зүй бусаар доромжилж, танхайрч, зодож гэмтээсэн байна. Одоо ч асуудал намжаагүй, согтуурах ундаа хэрэглэсэн дээрх иргэд танхайрсан хэвээр байгааг эх сурвалж мэдээллээ.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өмнө нь энэ асуудлаар ажлын хэсэг гаргасан байдаг. Холбогдох яамд болон иргэний нийгмийн байгууллага зэрэг 20 гаруй хүнээс бүрдсэн тус ажлын хэсгийнхэн удаа7 дараа ирж зөрчил дутагдал байгаа эсэхийг шалгаад явдаг. Харин өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд байх отгуудаар явж шалгаад зөрчил дутагдал илрээгүй хэмээн дүгнээд явжээ. Гэвч бүрэлдэхүүн явсны дараа тус ажлын хэсгийн гишүүн гэх Г.Солонгоо , Цэндсүрэн, “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий гишүүд эргэн ирж, иргэдийг айлган сүрдүүлж, зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Монгол Улсад хууль ёсны дагуу ирсэн араб иргэдийг дайрч доромжилж зодож танхайрах хэрэг манайд удаа дараа гарч байна. Үүнээс үүдэн улс орнуудын дипломат харилцаанд сэв суух цаашлаад манай улс урд хөршөөр дамжуулан аливаа хоригт ч орж магадгүй байна. Зодуулж гэмтсэн иргэдийн олонх нь хааны удмын хүмүүс байгаа юм.