УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч байна.
Засгийн газар жил бүрийн төсвийн төслийг есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж байхаар хуульчилсан. Энэ дагуу Засгийн газар хуулийн хугацаанд багтаж, 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй.
Ирэх оны төсвийн төслийг D-Parliament цахим хуудаст байршуулсан бөгөөд иргэн бүр саналаа өгөх боломжтой. УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу ирэх сарын 1-нд эхлэх бөгөөд тус чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Тус хуулийн төсөлтэй танилцах бол Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл холбоосоор орж үзэх юм.