Ирэх онд нийт 13 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын саналуудыг Сангийн яам хүлээн авчээ. Эдгээрээс эрэмбэлж, 6.9 их наяд төгрөгийн төслүүд хэрэгжүүлэх болжээ.
Тухайлбал . Эдгээр төсөлд Засгийн газраас өрийн баталгаа гаргана. Хөшигийн хөндийн хонгил 15 км урт, хоёр эгнээтэй байна. Эдгээр төслийг нийслэлийн хүн амын төвлөрөл, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлнэ.
Зураг төслийг энэ өвөл боловсруулж, ирэх хавраас бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Богд уулыг нүхлэн хийх, Хөшигийн хөндийн хонгил Монголчуудын хувьд цоо шинэ төсөл тул олон улсын зөвлөх сонгон шалгаруулах аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь “Богд уулыг нүхлэн, хонгил гаргах санааг аль 1980-аад онд инженерүүд дэвшүүлсэн ч Дархан цаазат уул гээд дарга нар огт хөдлөөгүй юм билээ. Ийм хандлагаар бид асуудлыг шийдэж чадахгүй” гэж Төрийн ордонд болсон хурлын үеэр байр сууриа илэрхийлж байв.
Ирэх оны төсвийн өндөр дүнтэй дараагийн төсөл нь Үндэсний хиймэл дагуулын төсөл. Францаас нэн хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлэх төслийн зээлийн дүн 760 тэрбум төгрөг. Улсын төсвөөс ирэх онд санхүүжүүлэх дүн нь 68.8 тэрбум төгрөг. Төслийн үр дүнд улс даяар өндөр хурдны интернеттэй болно гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.