Францын Парис хотноо болж буй паралимпын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорилоо.
Б.Оюун-Эрдэнэ эхний тойрогт Италийн Веронико Флоренотой учраа таарч, 6:0-ээр ялснаар шөвгийн 16-д шалгарсан юм. Улмаар БНХАУ-ын харваач Ву Чун Янд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Д.Сэлэнгээ эхний тойрогт хийлээд Украины Анна Шевченког 6:2-оор ялснаар шөвгийн наймд үлдсэн. Манай тамирчин Словенийн Зива Лавриничийг 6:4-өөр буулган авснаар хагас шигшээд шалгарсан билээ.
Харамсалтай нь хагас шигшээд БНХАУ-ын Ву Чун Янд 6:4-өөр ялагджээ. Шийдвэрлэх тавдугаар үед манай тамирчин гурван сумаар 10, 7, 9 оноо авсан бол өрсөлдөгч нь 10, 8, 9 оноо тэмдэглүүлснээр шигшээд шалгарчээ. Д.Сэлэнгээ хүрлийн төлөө Италийн тамирчин Элизабета Минотой цэц сорьсон ч 6:2-оор ялагдсанаар шагналт IV байр эзэллээ.