Улсын төсвөөс ₮3.5 их наядын шинэ хөрөнгө оруулалт хийгдэхээс 84% нь зам тээвэрт, 9% нь дэд бүтэц, орон сууцжуулалт, 7% нь эрчим хүчний салбарт зарцуулагдана

оруулсан Алсын Хараа

Сангийн яам/СЯ/-наас 2025 оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

СЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал 2025 оны төсвийн төсөл дээр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, бүсийн хэмжээнд хэрэгжих томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх бодлогыг барьсан гэдгийг онцлоод дараах мэдээллийг өглөө.

Ирэх онд хийгдэх нийт хөрөнгө оруулалт /Улсын төсөв, гадаад зээл, тусламж/: 

зураг

Сүүлийн 10 жилд түлхүү нийгмийн салбарын дэд бүтцийг түлхүү бүрдүүлсэн байна. Харин 2025 оны төсөвт анх удаа гадаад зээл, тусламж, улсын төсөв нийлээд 6.9 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Үүнээс 2.9 их наяд төгрөг буюу 42% нь зам, тээвэр, эрчим хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн салбарт хийгдэнэ гэв.  2025 оны төсөв нь эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх дэд бүтцүүд рүү түлхүү чиглэсэн аж.

2025-2028 онд: 

  • Аймгийг аймагтай, аймгийн боомттой холбох болон аялал жуулчлалын 4,439 км зам тавигдана.
  • Шинэ эх үүсвэр найдвартай байдал эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадал,
  • Инженерийн дэд бүтэц, орон сууцжуулах, хувийн хэвшлийг дэмжих

Улсын төсвөөс 3.5 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийгдэх ба үүний 84% нь зам тээвэрт, 9% нь дэд бүтэц, орон сууцжуулалт, 7% нь эрчим хүчний салбарт зарцуулагдах юм байна.

Барьж буй болон засаж байгаа, шинээр барих замууд: 

зураг

зураг

"Мега төслүүдийн ихэнх нь хувийн хэвшил, төрийн өмчит компаниуд, төр хувийн хэвшлийн түншлэл, гадаад зээл, санхүүжилтээр хэрэгжинэ"

Үргэлжлүүлэн тэрбээр онцлох мега төслүүдээс танилцуулав.

Эдгээр төслүүдийн ихэнх нь хувийн хэвшил, төрийн өмчит компаниуд, төр хувийн хэвшлийн түншлэл, гадаад зээл, санхүүжилтээр хэрэгжих аж.

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

Сэтгэгдэл бичих