Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ

оруулсан Алсын Хараа

Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, бэлэн байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дөрвөн удаагийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг нийт 30 объектын 70.800 м2 талбайд хийгдлээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн халамж асрамжийн 17 байгууллагын 28 төвд 864 хүүхэд  амьдарч байна. Халамж асрамжийн төвүүдийн үйл ажиллагаа, хүүхдийн нөхцөл байдал хэвийн үргэлжилж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл бичих