БНСУ-ын Мүнгёнг хотод жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монгол Улсын баг өсвөр үеийнхний ангилалд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол залуучуудын ангилалд дөрвөн хүрэл медаль хүртжээ. Тэмцээнд Г.Бат-Эрдэнэ, Ц.Тэнгис, С.Баяртүвшин, Б.Баасандорж, Ш.Чинсанаа нарын удирдлага дор 36 тамирчин өрсөлдсөн юм.