Венецийн кино наадам эхэллээ

оруулсан Алсын Хараа

Венецийн олон улсын кино наадам уламжлал ёсоор Италийн Лидо арал дээр өнөөдөр эхэлж байна.

Энэ онд 81 дэх удаагаа зохиогдож буй кино наадмын дээд шагнал болох "Алтан арслан"-д нийт 21 кино өрсөлдөж буйгаас Америкийн найруулагч Тодд Филлипсийн “Joker: Folie Deux”,  Испанийн найруулагч Педро Альмодоварын “The Room Next Door” кинонууд хамгийн өндөр хүлээлтийг үүсгээд байна. Мөн хүн аалзны тухай киногоороо алдартай Жон Уоттсын "Wolfs" кино шагнал хүртэх магадлалтай байна. Найруулагчийн шинэ уран бүтээлд Брэд Питт, Жорж Клуни нар тогложээ.

Энэ удаагийн кино наадмыг 1988 онд гарсан аймшгийн инээдмийн киноны үргэлжлэл болох Тим Бертоны "Beetlejuice, Beetlejuice" хэмээх шинэ киногоор нээх ажээ.

Нээлтийн ёслолын үеэр Америкийн жүжигчин Сигурни Уиверт кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн наадмын хүндэт шагналыг гардуулна. Кино наадам ирэх сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих