Дунд голын лагийг шинэ технологи ашиглан цэвэрлэж байна

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лагийг цэвэрлэх ажил эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 194 мянган тонн шоо метр лагийг цэвэрлэсэн байна. Өмнө нь тухайн байршилд экскаватораар Дунд голын 1-1.5 метр дэх лагийг цэвэрлэсэн бол одоо “River dredge pump” технологи буюу хөдөлгүүрт завиар цэвэрлэж буй. Тус завь нь голын дагтаршсан лагийг 100 баллын хүчээр хөдөлгөж, 300 баллын хүчээр сордог. Энэхүү технологийг БНСУ-ын Сөүл хотын Хан мөрөнг цэвэрлэхэд ашигласан бөгөөд нэг цагт 50 метр лагийг цэвэрлэдэг.

Тус хөдөлгүүрт завь нь Монголд ганцхан ширхэг байгаа ба цаашид голын цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг судлан, нэмэлтээр авна. Сэлбэ болон Дунд голын лагийг цэвэрлэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад үерийн эрсдэлийг бууруулж чадсан. Лагийг цэвэрлэж дууссаны дараагаар ногоон байгууламж болгон тохижуулна.

Дунд голын үерийн хамгаалалтын даланг 1980, 2010 онд хоёр үе шаттайгаар барьсан. Үүнээс хойш лагийг нь цэвэрлэж байгаагүй гэж НЗДТГ-ын ХМОНХА-наас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих