Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглоно

оруулсан Алсын Хараа

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглоно.

Монголын үндэсний бөхийн холбоо “Барилдах бөхчүүдийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд 10:00 - 19:00 цагийн хооронд МБӨ-нд бүртгэнэ” хэмээн мэдээллээ.

Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг энэ сарын 8-9-ний өдрүүдэд 10:00 - 18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, хоёр хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Сэтгэгдэл бичих