Т.САЙХАН
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар ЦУОШГ-ын цаг уурч Ц.Цолмон мэдээллээ.
Тэрээр "Өнөөдөр бороо үргэлжлэн орж, агаарын температур арван хэмд хүрэн үдээс хойш бороо зогсох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 23-аас температур өсөн 20 хэмээс дээш дулаарна. Улмаар уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна. Зургаадугаар сарын урьдчилсан мэдээгээр сүүлийн 10 хоног буюу 21-30-ны хооронд Улаанбаатар болон төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу гэнэтийн ус ихтэй, аадар орох төлөвтэй" гэлээ.
Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.