ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 5 дугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа.
Мөнгөний нийлүүлэлт (М2) 2024 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 39.1 их наяд төгрөг болов. Үүнийг өмнө оны мөн үетэй харьцуулахад 8.6 их наяд төгрөгөөр буюу 28.1 хувиар өсжээ. Үүнд:
- төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөгөөр буюу 35.1 хувиар,
- төгрөгийн харилцах 1.8 их наяд төгрөгөөр буюу 25.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсэн ч чанаргүй зээл буурчээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 31.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.9 их наяд төгрөгөөр буюу 28.0 хувиар өсжээ.
Чанаргүй зээл 2.0 их наяд төгрөг болж, өмнө оны мөн үеэс 296.8 тэрбум төгрөгөөр буюу 13.2 хувиар буурчээ.