МАН-ын Бага хурлын гишүүн Хассуурийн Ганхуяг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын хэсэг гишүүдээс өөрт нь хаягласан ил захидлыг танилцуулсан юм. Тэрхүү захидалд “С.Эрдэнэ АН-ыг удирдсан хэдхэн жилийн хугацаанд энэ нам мөнгө эрх мэдлийн төлөө үнэт зүйлээ худалдаж, шударга гишүүдээ алагчлан гоочилж, ардчиллын дуу хоолой үлгэр жишээ болох ёстой АН хэдэн хэсэг бутраад байна. С.Эрдэнэ АН-ын Үндэсний бодлогын хороог сүүлийн 2-3-хан жилийн дотор мөнгөний АТМ болголоо. С.Эрдэнэ АН-аас УИХ-д дэвшигчдэд 100 саяын босго тогтоосон. Энэ нь өнөөдөр 300-500 саяар өсөн нэмэгдлээ. Энэ нь МАН-ын 60 тэрбумын схемээс ч илүү төрийн эрх мэдлийг мөнгөөр булаан авах, төрийн эсрэг хуйвалдаан болж хувираад байна” гэгчлэн дурджээ.
Жагсаалтанд эрх мэдэлтнүүдийн өв залгамжлагч хунтайж нар, эрүүгийнхэн, бүлэг фракцын гар хөл, Элбэгдорж, С.Эрдэнэ тэргүүтээ ашиг сонирхлын бүлэглэлүүдийн төлөөллүүд бүгд багтжээ.
АН-ын 100сая + 400сая гэсэн УИХ-д нэр дэвших татварын бодлого нь өөрсдөө үргэлжлүүлэн төрийн эрхийг барих, мэдлэг боловсролтой шударга залуусаа мөнгөөр боомилон шахах, төрийн өндөр сэнтийг үнэ хаялцуулан худалдаж, төрийн эрхийг ямар ч үнээр хамаагүй авах гэсэн бодлого байсан бололтой.
Дэлгэрэнгүй танилцана уу.