Эрхүү мужид коронавирусын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

ОХУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 1154-өөр нэмэгдэж, нийт 7497 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. Одоогийн байдлаар эмнэлгээс гарсан хүний тоо 494 болсон бол нас барсан хүний тоо 58-д хүрчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 88 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 494 болсон бол 11 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 58-д хүрсэн байна. ОХУ-ын 81 бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгджээ.

Нас барсан нийт 11 тохиолдол бүртгэгдсэнээс Москва хотод 2, Москва мужид 5, Приморийн хязгаарт 1, Бүгд Найрамдах Буриад улсад 1, Краснодарийн хязгаарт 1, Эрхүү мужид 1 тохиолдол тус бүр бүртгэгдсэн байна. Буриад улс болон Эрхүү мужид бүртгэгдсэн тохиолдлууд нь коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдлууд байсан тухай "TASS" агентлаг мэдээлсэн байна.

Сэтгэгдэл бичих