УИХ-ын сонгуульд 2,2 сая иргэн саналаа өгнө

оруулсан Алсын Хараа

 УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд санал өгөх насны 2.238.360 иргэн байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, 18-25 насны 350 мянга, 26-35 насны 536 мянга, 36-45 насны 521 мянга, 46-55 насны 390 мянга, 56 ба түүнээс дээш насны 434 мянган иргэн байна. Тэдний тал хувийг 26-45 насныхан эзэлж байгаа аж.

Сонгогчид ирэх сарын 28-нд санал авах байранд иргэний үнэмлэхтэй очиж, саналаа өгнө.

Үндсэн хуульд зааснаар, УИХ-ын 126 гишүүний 78-ыг нь олныг төлөөлөх зарчмаар (мажоритор), 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Сэтгэгдэл бичих