УИХ-ын гишүүн асан, Монполимет Группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг АТГ-аас энэ сарын 29-нд 03 цагийн үед гэрээс нь 48 цагийн хугацаатай баривчилжээ.
Учир нь Монполимет Группын Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд 65.0 сая ам.долларын зээлийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзэж буй юм байна.
Тодруулбал Ц.Гарамжавын АНУ-д хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрийг шалгаж буй ажээ.
С.Сарнай