/TASS/. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны хагас шигшээгийн цувралын дөрөв дэх тоглолтод “Бостон” баг “Индиана” багийг талбайд нь 105:102-оор хожлоо.
Шилдэг тоглогчоор “Бостон” багийн хамгаалагч Жэйлен Браун 29 оноо авч тодорсон байна. Зочин багаас довтлогч Жэйсон Татум дабл-дабл хийсэн байна. Тэрбээр 26 оноо авч, самбараас 13 удаа бөмбөг авчээ. “Индиана” багаас хамгийн олон оноог хамгаалагч Эндрю Нембхард (24 оноо + 10 оновчтой дамжуулалт) авсан байна.
“Бостон” баг хагас шигшээгийн цуврал тоглолтод дараалан дөрвөн хожил авснаар ийнхүү финалд шалгарлаа. Тус баг “Даллас” ба “Миннесота” (3-0) багуудын хожсонтой нь аваргын төлөө тоглоно.
Финалын шатны цуврал тоглолт зургаадугаар сарын 7-нд эхэлнэ. “Бостон” баг өнгөрсөн улиралд 82 тоглолтод 64 удаа хожиж, түрүүлсэн юм. Тус баг 17 удаа НБА-гийн аварга болж байсан бөгөөд хамгийн сүүлд 2008 онд аваргалсан байна. 2021-22 оны улиралд тэмцээний плей-оффын финалын цуврал тоглолтод шалгарч байсан бөгөөд тухайн үед "Голден Стэйт" багт 2:4-өөр хожигджээ.