Т.САЙХАН
Ногоон автобусны буюу Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо өнөөдөр /05.14/ хаалттай хуралдлаа.
Хуралдаанаар түр хорооны сонсголын тов болон сонголд дуудах гэрчүүдийн нэрсийг баталжээ. Түр хорооны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд зохион байгуулахаар болсон байна.
Сонсголд,
- Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Д.Сумъяабазар,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга асан Ц.Батгэрэл
- Нийслэлийн Нийтийн тээврийн дарга асан С.Жавхлантбаатар
- "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг нарын 98 гэрчийг дуудахаар болжээ.
Эх сурвалж:www.polit.mn