Мэргэжлийн бокст есөн тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь тулаан маргааш Флоридад хийнэ.
Тэрбээр “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдах юм. Э.Цэндбаатар “Миний хувьд бэлтгэл маш сайн байгаа. Аварга болно гэдэг зорилго л урдаа тавьсан, ялна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан тулааныхаа талаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд эх орондоо боксын шигшээ багтайгаа нэгдэн бэлтгэл хийж байсан бөгөөд долоо хоногийн өмнө АНУ-ыг зорьсон байна.
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулаанаа өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Тэрээр найм дараалан ялалт байгуулаад байсан бөгөөд ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой хийсэн юм. Уг тулаанд Э.Цэндбаатар ялалт байгуулж, мэргэжлийн боксын ес дэх ялалтаа авсан.