УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ

оруулсан Алсын Хараа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан бүрэлдэхүүн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, уурхайчидтай уулзалт хийлээ.

Салбарын Үйлдвэрлэл, техникийн газрын дарга А.Даваахүү Салбарын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн бөгөөд дэд сайд Б.Уянга уг мэдээллийн дараа холбогдох удирдлагуудаас зарим мэдээллийг тодруулж, хариулт авав.

Дэд сайд Б.Уянга Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэрэгжүүлж буй нүүрс баяжуулах үйлдвэр, түүхий нүүрс ачих логистикийн төвийн төслүүдтэй танилцаж салбар яамнаас ойрын хугацаанд шийдвэрлүүлэх асуудлуудыг тодруулж, анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн энэ өдөр албаны хүмүүс шөнийн ээлжийн уурхайчидтай уулзалт зохион байгуулав.

Сэтгэгдэл бичих