Өнөөдрөөс эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 байршил

оруулсан Алсын Хараа

Энэ долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг УБЗАА-наас гаргажээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 10:30-17:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байна.

Хонь, ямааны махыг гулуузаар нь зарах бөгөөд хонины мах килограмм нь 8,900 төгрөг, ямааны мах килограмм нь 6,700 төгрөг.

зураг

зураг

2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махны худалдааг иргэдэд хүргэж байсан бол нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих