Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ

оруулсан Алсын Хараа

НЗДТГ-ын мэдээлснээр, Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ.

Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод барьж буй дөрвөн  нүхэн гарцаас хамгийн том нь юм.  Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээх бөгөөд үндсэн байгууламжийг долоодугаар сард байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

Таван шарын гармын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2 цаг хаадаг ба оргил цагтаа 5 цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг 5 цагаар удаашруулдаг гэсэн тооцоолол гарчээ.

Нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээснээр баруун зүгийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбохоор хийг байна. Тус нүхэн гарц яармагийг нэгдүгээр хороололтой холбохоор хийгдэж буй авто замтай нийлэх юм. Нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг төслийн захирал У.Баатар хэлж байна.

Энэ хоёр нүхэн байгууламж ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төлийгүй Яармагийн түгжрэл тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгов.

Сэтгэгдэл бичих