Улсын хэмжээнд энэ сарын 5-ны өдрийн байдлаар 23.2 сая эх мал төллөхөөс 15.7 хувь буюу 3.6 сая эх мал төллөөд байна. Үүнээс 3.4 сая төл бойжиж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.
Бүсээр нь авч үзвэл мал төллөлт баруун бүсэд 29.1, зүүн бүсэд 0.7, төвийн бүсэд 11.7, хангайн бүсэд 19.3 хувьтай байна.
Оны эхний нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал үүнээс 81 мянган ингэ, 1.3 сая гүү, 1.6 сая үнээ, 11.3 сая эм хонь, 8.7 сая эм ямаа төллөх аж.